Ингэхдээ “Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээн дэх мэдээлэл ба жендэр” сэдэвт илтгэлээр сэтгүүл зүйн ба нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэглээ, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хязгаарлалт, худал мэдээллийг хэн тараадаг вэ? хариуцлагын тогтолцоо, жендэр-үзэн ядах үг хэллэг, цахим орчин дахь өөрийн зохицуулалт зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
Уг хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэг нь найм дахь нь болж байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт урлаг соёл, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, мөн нийгмийн хэвлэл мэдээллийн нөлөөлөгчдийг оролцуулсан явдал байв.
Хэлэлцүүлгийн бичлэгийг доорх холбоосоос хүлээн авна уу.
https://www.facebook.com/gender.gov.mn/videos/209667924077917