УЛС ДАЯАРАА ГУРВАН ДОЛОО ХОНОГ ДАРААЛАН ГУРВАН ӨДӨР АМАРНА

 Улсын их хурлаас баталсан Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх гурван долоо хоног дараалан улс даяараа гурван өдөр амарна.

Тодруулбал,  тавдугаар сарын 26-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр улс бүх нийтээрээ амарна.

Түүний дараагийн долоо хоногийн мягмар гарагт зургаадугаар сарын 1-н Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу тохиож байгаа учраас бүх нийтээрээ амарна.

Мөн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт буюу зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль таарч байгаа учраас бүх нийтээрээ амрах юм. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү