Tэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг нөхөн олгож эхэлжээ

 

Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, зээл аваагүй, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгож эхэлжээ.

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Тус хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зээлийн зургаан сая хүртэлх зээлийг буюу 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн юм. 

Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан.

“Энэ нь зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд хамааралтай учраас халамжаас тэтгэвэр авч байгаа иргэдэд хамааралгүй. Нас барсан иргэдийн ар гэрт нь өвлөгдөнө” гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байв

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү