ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОДООГООР 17 БАЙРШЛЫН 37 ТАЛБАЙД 32 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч ААН-ын төлөөлөлтэй уулзаж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гурван талт гэрээний хэрэгжилт, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар төсөл хэрэгжүүлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо.

Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орон сууцны борлуулалтыг дэмжих, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмж, ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамруулах, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг дэмжиж, бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах, ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг сэргээн засварлахдаа иргэдийг хохироохгүй шийдэх.

Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилгын зөвшөөрөл давхардуулж олгохгүй талаар холбогдох байгууллагад чиглэл өгөх, ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн барилга барих төсөв хөрөнгийг шийдүүлэх талаар ярилцав.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү