Х.Нямбаатар: Эрх зүйчийн эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй байх зохицуулалт оруулсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулсан. Бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн хуулийн чиглэлийн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалт мөн бий.

Эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор хуульчилсан" гэлээ.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү