Япон улс Монголоос ирж буй хүнийг хүлээж авахгүй

Япон улс халдварын эрсдэл өндөр гэж үзсэн долоон улсын иргэдийг Баасан гариг (2021.05.21)-аас эхлэн хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

"Kyodo news"-ийн мэдээлснээр уг жагсаалтад Монгол, Камбож, Шри Ланк, Сицил, Сент-Луис, Зүүн Тимор улсууд багтсан байна. Гэхдээ тус шийдвэр Япон улсын иргэдэд үйлчлэхгүй аж. 

Токио хотод халдварын тоо нэмэгдэх болсны улмаас Японы засгийн газар цар тахлын онц байдлаа тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү