Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Нийслэлийн Дотоод аудитын газраас шалгалт хийж эхэлжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр "Аудиторууд Цагаан даваа, Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаа, золбин нохой муурны устгалын арга хэмжээ, өнгөрсөн жил хэсэгчлэн хийсэн төвлөрсөн хогийн цэгийн нөхөн сэргээлт, ландфиллын ажлын явц, үр дүн, Хот тохижилтын газрын авто бааз дээр халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисны нөөцлөлт, хадгалалт зэрэг хот нийтийн аж ахуйн зарим ажлуудтай газар дээр нь үзэж танилцаж байгаа" гэлээ.
Т.Гантөмөр: Аудиторууд Цагаан даваа, Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагааг шалгаж байгаа