МУЗГ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ТҮШИГЛЭСЭН “ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК” БАЙГУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО
- Төслийн хүрээнд:
- Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл
- Молибдений баяжмал боловсруулах төсөл
- Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
- “Ногоон хөгжлийн төв” байгуулж, ашиглалтад оруулах юм.
Парк ашиглалтад орсноор:
- “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх
- Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих
- Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх
- Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх
- Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих
- Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх
- Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай.