Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсийн эргүүл хяналт, ой хээрийн түймрээс дундчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд ногоон бүсэд иргэд явган аяллаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, уулын амнуудын зорчих хэсэгт ачаалал үүссэн. Энэ нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг мөн дагуулж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын үед ногоон бүсэд зорчихыг хориглосон ч иргэд эрүүл мэндийн шалтгаанаар ногоон бүсэд аялж зугаалсаар байгаа юм.
Ногоон бүсийн галын аюулгүй байдлыг Хангах, ой хээрийн түймэр урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн дайллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр зохион байгуулагдаж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.
Иргэд, олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түлсэн галын үнс нурам, татсан тамхины ишээ гүйцэд унтрааж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.