Шатсан автобусны жолооч Ц.ТҮВШИНБААТАР: 3-4 хүний гар утасны төлбөр гэхэд л нийлээд 100 сая төгрөг болоод байгаа

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу эм, тариа, дайвар ачиж явсан автобус Говь-Алтай аймгийн Улаан туг багийн Дундын овоо гэдэг газарт энэ сарын 8-нд шатсан. Галын улмаас бүх ачаа нь шатсан бөгөөд нийт мөнгөн дүн ойролцоогоор 157 сая төгрөг болоод байгаа. Тэгвэл автобусыг жолоодож явсан Ц.Түвшинбаатараас юу болсон талаар тодрууллаа.

-Автобус юунаас болж шатсан бэ. Танд өмнө нь ямар нэг дуу орсон юмуу, эвдэрсэн байж болзошгүй зүйл мэдэгдсэн үү?

-Цахилгааны масс гарч, автобус мотор буюу арын хэсгээсээ эхэлж шатсан. Хүмүүсийн дайвар, хүнс, гар утас, эм эмнэлгийн хэрэгсэл ачиж явсан. Тавдугаар сарын 8-нд гараад Говь-Алтай аймагт явж байхдаа шатсан. Ямар нэг эвдрэл гэмтлийн улмаас хөдөлгөөн саатах, дуу орох зэрэг зүйл мэдэгдээгүй, шууд л шатчихсан. Би туслах жолоочтойгоо хамт явж байсан. Шатаж эхлэнгүүт нь автобусаа зогсоогоод, бууцгаасан. Одоо биеийн байдал зүгээр, Ховд аймагт байна.

-Та автобусаа хэзээ оношлогоонд оруулсан бэ?

-Өнгөрсөн жил автобусаа оношлогоонд оруулсан. Энэ жил коронавирусийн улмаас оношлогоо хийгээгүй байсан.

-Дайвар өгч явуулсан хүмүүсээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Зарим нь төлүүлнэ, зарим нь “Болох байлгүй дээ” гэсэн. Өөр нэг хүмүүс нь “Төлбөрөө хурдан төл” гээд яаруулаад л байна. Ачааныхаа үнийг нэмж төл гэсэн хүн байхгүй.

 

Коронавирусийн улмаас энэ жил автобусаа оношлогоонд оруулж чадаагүй

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү