Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай : АНХААРУУЛГЫН ДУУТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА

АНХААРУУЛГЫН ДУУТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА

Тусгай хэрэгцээт иргэдийг явган хүний гарцаар аюулгүй зорчих нөхцөлийг хангах дуут анхааруулгын төхөөрөмжийг байршуулахаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай төлөвлөн ажиллаж байна.

Дуут төхөөрөмжийг тус дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн байршилд найман гэрлэн дохион дээр нэмэлтээр байрлуулахаар боллоо.

Тус дөрвөн байршилд суурилуулснаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, хотын соёлыг түгээх нөхцөл бүрдэх юм.

 

АНХААРУУЛГЫН ДУУТ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ БАЙРШИЛ

Хархорин автобусны буудлын зохицуулдаг явган хүний гарц

Лабораторийн автобусны буудлын явган хүний гарц

Жанцангийн уулзварын явган хүний гарц

Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын явган хүний гарц

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү