Монгол, Словени хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй 90 хоног зорчино

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс хооронд байгуулсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

 

Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэж байгааг ГХЯ-наас мэдээллээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү