Алагдаахай - ялман, Алтан гургалдай - алтан цуравдай,
Араат гөрөөс (зүртэй төстэй нэг зүйл гөрөөс) - зангуудай,
Аргаль - аргалийн хурга, Арслан - гүег,
Баавгай - бамбарууш (бамбарш гэх нь ч бий) Бар - бамбар,
Бозлог - мөндөл, Бор гөрөөс - янгуудай, Бөднө шувуу - дэгдүнэ,
Буга - илий, Булга - хойв, Галуу - цурав (нугас, гургуул, тахианых мөн цурав гэнэ)
Гахай - тоорой, Гүрвэл - үрвэл, Дорго - ханьс (ганьс ч гэдэг), Заан - тумбага,
Зараа - бөөдий, Зурам - цорд, Зэвэг загас - хой,
Зэрлэг гахай - хөх, Зээр - янзага, Илжиг - дудран,
Имж - сэмжин (бас цовхрой гэнэ), Мазаалай - алманцаг, Могой - хувилгана (бас зогой гэнэ),
Мөрөг загас - мөгц, Нохой зээх - бөртөн, Өмхий хүрэн - сөдий,
Сармагчин - монио, монш, монди, Тахианы цурвага (цурваас иххэн хөрвөжсөнийг нь ийн хэлнэ),
Тарвага - мөндөл, Тул - тулбага, Туулай - бүжин, Улаан далба загас - цураа,
Үнэг - гавар (бас шахар гэнэ), Үхэр оготно бөлбөөхий, Халиу - бор,
Хандгай - хотол, Хулгана - гөлчгий, Хүдэр - шовшоор (шовшоорой ч гэдэг),
Хэрэм - хувдай, Хярс - зөнжиг, Цаа буга - хугаш, Чоно - бэлтрэг,
Шилүүс, ирвэс, цоохондой зэрэг амьтны зулзагыг - ногуул (шилүүсний шарах гэж бас хэлдэг),
Янгир - үнүх Мөн үлгэр домогт гарах чөтгөрийн багыг нь бонго гэдэг ажээ.