Маргаашнаас зөвшөөрөгдсөн байгууллагын алба хаагчид замын хөдөлгөөнд QR кодоор зорчино.

 

УОК-ын даргын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэ бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, автомашины QR код олголт, зөвшөөрлийг хэрхэн олгох талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.04.25/мэдээлэл хийлээ. Уг QR кодоор зорчих түр журмын төслийг УОК-д өнөөдөр танилцуулна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагын алба хаагчид замын хөдөлгөөнд QR кодоор зорчино. Уг журам хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэсэн тооцоо байна.

Ингэхдээ,

  • Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд албан хаагчид, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд QR ашиглаж хэвийн оролцоно
  • Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана. Нутгийн захиргаа, төрийн болон улсын өмчит ОНӨАТГ-ийн үйл ажиллагаа хамгийн бага түвшинд зогсолт хийнэ. Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын тушаал, эсхүл нийслэлийн засаг даргын тодорхойлолтоор тухайн байгууллагын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг олгоно.
  • Зөвшөөрөгдсөн салбарын ажилчид системд цуглуулсан тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код шинээр олгоно. Өмнөх хөл хорионы үед системд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашины дугаараа оруулсан бол хүсэлт явуулмагц шинэ QR код олгоно.
  • Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. Нийтийн тээвэр 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Үйл ажиллагааг нь хязгаарлааагүй байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж зохицуулалт хийх ёстой.
  • Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү