Засгийн газраас хатуу хөл хориог ирэх сарын 8-ны 08.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Харин энэ удаагийн хөл хориог чангаруулж, хатуу хөл хорионы хугацаанд хязгаарлалтад өртөхгүй ААН-үүдийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоор болсон.
Ингэхдээ нийгмийн даатгалаар нь тухайн байгууллагад ажилладаг эсэхийг нь баталгаажуулах аж. Тэгвэл уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлахаар болжээ. Харин QR олгох ажлыг Зам тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран зохион байгуулахаар болсон байна.
УОК-ын даргын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэхүү бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Хэрхэн зохион байгуулахыг 25-ны өдөр танилцуулах юм байна.