Хамгийн үглээ тоть бол Жако гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг юм. Жако бол тод улаан сүүлтэй , саарал тоть юм. Өөр ижил тоть байхгүй , шууд л таньж болно.
Жако нь зуу илүү үг, хэллэгийг тогтоож чадна. Өөрөө олон зүйлийг бодож сэтгэж буй мэт ярина. Жишээ нь: Өглөөний мэнд хүргэе!, Баяртай, утас дуугарахад « Байна уу ?» гэх мэт үгийг хэлнэ.
Жако нь олон үгийг арав, түүнээс ч илүү жилийн хугацаанд бүр мартсан мэт нэг ч удаа хэлэхгүй байх боловч мартаагүй байдаг. Тэгээд гэнэт арваад жилийн дараа ч санаж хэлдэг. Жако нь Африкийн баруун зүгийн Гвиней ,Анголоос зүүн зүгийн Их нуур хүртэлх нутгийн ойд амьдардаг.
Шувуудын хэмжээ нэлээд том - биеийн урт нь 30-35 см, тэгш өнцөгт сүүл нь 8 см, дэлгээгүй далавчны далавч 65 см хүрдэг, эмэгчингүүд нь арай бага хэмжээтэй байдаг.