1998 оны 5-р сарын 26-нд Тайландын засгийн газар 3-р сарын 13-ны өдрийг Тайландын зааны үндэсний буюу Чан Тайландын өдөр болгон зарлажээ. Энэхүү ёслолыг Тайландын Азийн зааны сангаас санал болгож, Тайландын заануудыг хамгаалах Зохицуулах дэд хороонд хүргүүлжээ. Хааны Ойн газар 1963 оны 3-р сарын 13-нд цагаан зааныг Тайландын үндэсний амьтан болгосон тул энэ өдрийг сонгожээ. Энэхүү жил бүр зохион байгуулагддаг баярыг Бангкокоос хойд зүгт 80 км-ийн зайд байдаг тусгайлан зассан талбайд хийдэг ажээ.
Өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг уг баярыг гадна дотны жуулчид ч олноор ирж сонирхдог байна. Энд хоёр сартай тугалаас нь эхлээд хөгшин заанууд хүртэл бүхий л заануудыг харж болдог ажээ. Тайландын ард түмэн заануудтай эрт дээр үеэс ойр дотно байсан бөгөөд заан нь тээвэр, хөдөлмөр, тулаанд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тайландын үндэсний амьтан гэж тооцогддог заан нь хүний амьдрах орчныг эзлэх, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан оршин тогтнох аюулд тулгарч байв.
Сүүлийн 100 жилийн хугацаанд Тайландын зааны тоо зуун 100.000 байснаас 2000-3000 зэрлэг заан, 2700 орчим нь гаршуулсан заан болж буурчээ. Тайландад цагаан зааныг (chang phueak) ариун гэж үздэг бөгөөд хааны хүч чадлын бэлгэдэл ажээ.