Литва улсын тусгаар тогтнолын өдөр

1990 оны энэ өдөр Литва улс ЗХУ-аас албан ёсоор тусгаар тогтносон байна. Литва улс нь Орос улсад хаант засаг унасны дараа Латви, Эстоны адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, эцэстээ ЗХУ бутрахад хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо зарласан юм. Литва Улсын хувьд хойд талаараа Латви зүүн талаараа Беларусь баруун урд талаараа Польш , Орос гэх 4-н улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгист гарах 97 км эрэг газартай.

159410449_481123006633400_842950270776785160_n

Латви, Эстони хоёртой харьцуулахад цөөн оростой. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг литва, 6.0% нь польш, 4.8% нь орос, 4.6% нь бусад яс үндэст аж. Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм. 1991 оноос НҮБ, 2004 оноос Европын Холбоо, НАТО -гийн гишүүн улс болжээ. Европын төв хэсэгт байрлах энэ улсын эдийн засгийн асар хурдацтай өсөлт, хөгжил нь гадаадад сурахад хамгийн таатай улсуудын нэгэнд тооцогдох гол нөхцөл болсон гэж үздэг байна.

159723748_739726313581549_2968515088542706039_n

Литвачууд Европ дахь хамгийн өндөр боловсролтой, хоёр хэлтэй үндэстэнд тооцогддог ажээ. Литвийн нийслэл Вильнюс тус улсын хамгийн том хот юм. Энэ хот баялаг түүх соёлын өвтэй. Вильнюсийн хуучин хотын хэсэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Хэдийн түүхэн соёлын өлгий боловч орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын статустай их хотын хэв маягтай. Тухайлбал хотын шинэ хэсэгт 129 метр өндөртэй Европа шилэн цамхаг бий. Мөн шил толь болсон тэнгэр баганадсан ба бизнесийн барилга байгууламжууд сүндэрлэн боссоор байгаа юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү