Өглөө босоод ус ууж заншвал хоол боловсруулах системээ бүхэл өдрийн турш ажиллах чадварыг нь хангаж өгч чадна. Цэвэр ус уухын ашиг тус
- 1. Илүү бат бөх шүд, ястай болно. Усанд агуулагдах эрдэс бодис нэн ялангуяа флорид (Fluoride- бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болодог байна.
- 2. Эрүүл, цэвэр царай зүстэй болно. -Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн шилдэг бүтээгдэхүүн бол “Ус” юм.
- 3. Шээс, ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Цэвэр ус таны амнаас ялгаруулах зам хүртэлх бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний "сэдрэлийн үед" өдөрт уух шингэний хэмжээг хязгаарладаг.
- 4. Жингээ хасахад тань тус болно. -Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлүүдийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ? Ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбод тань шигээж, ялгаруулж дийлэхээ больсонтой холбоотой байдаг. Тэгвэл бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй байдаг. Хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг байна.