Гуравдугаар сарын 4-ны энэ өдөр Америкийн нэгдсэн улс даяар Үндэсний үг үсгийн дүрмийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр аман болон бичгийн хэлний зөв дүрмийг ашиглахыг уриалдаг байна. Global Language Monitor-ийн мэдээлснээр англи хэл дээрх үгсийн тоо 1.025.109 байгаа гэсэн судалгаа гаргажээ. Хэдийгээр батлагдсан тоо биш хэдий ч сая гаруй гэсэн тооцолол байгаа юм байна.
Анх 2008 онд англи хэлний дүрмийг сурталчлах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Марта Брокенбру Үндэсний үг үсгийн дүрмийн өдрийг тэмдэглэжээ. Хэлний дүрэм нь тухайн хэлийг ойлгох үндсэн систем юм. Энэхүү систем болон бүтцийг мэдэж суралцах нь бие биенээ илүү сайн ойлгоход ач холбогдолтой бөгөөд шинэ хэл сурахад тусалдаг. АНУ-д Үндэсний үг үсгийн дүрмийн өдрийг тэмдэглэхдээ шинэ блог, ном, сэтгүүл, сонин уншиж , шинэ үг хэллэг сурч цээжилхийг зөвөлдөг байна.