Хоёрдугаар сарын 28-ны энэ өдөр бол дэлхийн оёдолчдын өдөр юм. Дэлхийн оёдолчдын өдрийг оёдлын машин зохион бүтээгч Уильям Элиас Хоугийн мэндэлсний ойг тохиолдуулан тэмдэглэдэг байна. Энэ өдрийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн оёдолчдын өдрийг анх аль улс тэмдэглэж байсан нь тодорхойгүй байдаг. Гэхдээ энэ он сар өдөр нь алдартай зохион бүтээгчийн төрсөн өдөртэй холбоотой гэдгийг оёдолчин бүр мэддэг байна.
Уильям Элиас Хоу үйлдвэрлэлийн хөгжил дэвшилийн томоохон зүйлсийн нэг болох оёдлын машиныг анх 1845 онд бүтээсэн юм. Энэ нь оёдлын мэргэжилтний жинхэнэ туслагч болсон билээ. Хүмүүс хослол эсвэл орны даавуу хийхэд маш их цаг зарцуулдаг байв. Тэгвэл оёдолчдод зориулсан энэхүү шинэ бүтээл нь тэдний ажлыг хялбаршуулсан юм.
Оёдолчдод ихээхэн тус болсон шинэ машин цоож оёдлын гогцоо аргыг ашигладаг байв. Ноён Хоу ердөө 47 жил насалсан ч бүтээлийнхээ ачаар олон сая доллар олж чаджээ. Түүний машины үүргийг үнэлж барагдашгүй юм. Тэр үеэс хойш хувцасны үйлдвэр, оёдлын газар болгон оёдлын машин ашиглаж ирсэн юм. Цаашид хувцас, орны даавуу зэргийг гар аргаар оёх шаардлагагүй болсон тул оёдлын салбар ихээхэн хурдацтай хөгжжээ. Дэлхийн оёдолчдын өдрийг зарим улс оронд баяр ёслол болгон тэмдэглэж, арга хэмжээ зохион байгуулдаг байна.
Тухайлбал үндэснийх нь орлогын ихэнх хэсгийг даавуугаараа бүрдүүлдэг Энэтхэг зэрэг улс орон энэхүү өдөрт ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тус улсын нийтийн байгууллагууд нь Дэлхийн оёдолчдын тэмдэглэлт өдрийн ач холбогдлыг үргэлж дэмжсээр иржээ. Хүмүүс жил бүр танил оёдолчиндоо баяр хүргэж, 2-р сарын 28-нд тэдэнд жижиг бэлэг барьдаг.