ШИНИЙН 15-НД БУРХАН БАГШИЙН ҮЗҮҮЛСЭН РИД ХУВИЛГААН

Убагамби хаан Бурханыг залсанд Бурхан тэр хаанд: - Хаан аа, идээг бэлдэх цагт хүрэв хэмээн зарлиг болмогц сац сав бүгдэд зуун амтат элдэв идээ өөрөө дүүрч бүрүүн. Төдий хамаг нөхөд тэдгээрийг ханатал идэж бие сэтгэл амгалант болсонд Ялж Төгс Нөгчсөн Бурхан мутраа газар хүргэсэнд 18 тамын орон дахь амьтан цаггүй зовох нь илт үзэгдэв.

Тэдгээр амьтад: - Ай бид урьд ийм нүгэлт үйлийг үйлдсэнээр энэ мэт тэсдэх үгүй зовлонгуудыг үзэв хэмээн өгүүлсэн төдий тэдгээр хамаг нөхөд сонсоод сац шар үс нь сэрвийж маш айн цочоод тэдгээр зовлонт амьтдад хөөрхий хэмээн нигүүлсэхүй сэтгэл төрөх үед Ялж Төгс Нөгчсөн Бурхан ямарваа номыг үзүүлсэнд тэдгээрийн сэтгэл ханаж зарим нь дээр үгүй үнэн төгс туулсан бодь хутагт сэтгэл үүсгэв, зарим нь харилгүй газарт оршив, зарим нь тэнгэр хүний төрлийг хүсэж буян үүсгэв. Төдий там дахь тэдгээр хамаг амьтан нь Бурханыг үзээд ном сонссоны шалтгаанаар маш бишрэх сэтгэл төрж төрөл егүүтэн тэнгэр хүн болон төрөв. Энэ өдөр Бурханы хүчээр там хоосорсон бөлгөө.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү