Бид амьдралынхаа гуравны нэгийг унтахад зарцуулдаг. Энэ хугацаанд бид зүүдэлдэг. Бид яагаад зүүдэлдэгийг тайлбарлах олон онол байдаг боловч зүүдний талаар нарийн утга учирыг хэн ч бүрэн гүйцэт тодорхойлоогүй байна. Зарим судалгаанд зүүд нь бэлгэдлийн утга агуулгатай гэж үздэг бол зарим нь зүүд өдөр тутамын амьдралтай холбоотой гэж үздэг аж. Эрдэмтдийн мэддэг зүйл бол хүн бүр унтах бүртээ зүүдэлдэг бөгөөд эдгээр нь сэтгэл хөдөлгөм, эсвэл аймшигтай, зарим тохиолдолд ойлгомжгүй хачин байж болно гэжээ.
Зүүдний талаар сонирхолтой баримтаас дурьдвал:
Унтаж байхад тархи шөнийн турш идэвхтэй байдаг бөгөөд энэ үед бид зүүдэлдэг байна. Унтах үед тархины урд болон дунд тархины үйл ажиллагаа эрчимтэй явагддаг. Насанд хүрэгчид, нялх хүүхдүүд хоёулаа сэрүүн байхдаа санахгүй байсан ч шөнийн цагаар зүүдэлдэг байна. Судлаачид шөнө бүр хүмүүс ихэвчлэн хэд хэдэн зүүд зүүдэлдэг болохыг тогтоожээ. Бүх зүүдний 95% нь сэрсний дараахан маш хурдан мартагддаг. Зүүдээ санахад яагаад хэцүү байдаг тухай онолоор тодорхойлвол унтах үед тархины үйл ажиллагаа нь ой тогтоолтод шаардлагатай мэдээлэл боловсруулах, хадгалахад дэмжлэг болдоггүй байна. Унтаж буй хүмүүсийн тархины шинжилгээгээр зүүд зүүдлэх үед нүдний хөдөлгөөн урд талын дэлбээнүүд нь ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэсэг нь идэвхгүй байдгийг тогтоожээ.
Бүх зүүд нь өнгөт байдаггүй. Ихэнх хүмүүсийн буюу ойролцоогоор 12% нь зөвхөн хар, цагаан өнгөөр зүүд зүүдэлдэг байна. 25-аас доош насны хүмүүс хар цагаан өнгөөр зүүдэлж байгааг тархи ховор мэдээлдэг байна. Харин 55-аас дээш насны хүмүүсийн тархи хар цагаан зүүдний тухай 25% -ийг мэдээлдэг аж. Гадны судлаачид энэ ялгаа нь хар цагаан телевизэд бага наснаасаа үзсэнтэй холбоотой гэж үздэг ажээ. Үүнийг 1940-өөд оны судалгаагаар баталжээ.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрөөр зүүд зүүдэлдэг. Судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүүдний агуулгын талаар зарим ялгааг олж тогтоожээ. Хэд хэдэн судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол зэвсгийн талаар илүү их зүүдэлж байсан бол эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр хувцасны талаар илүү их зүүдэлж байжээ. Өөр нэг судалгаагаар эрэгтэйчүүдийн зүүд нь илүү түрэмгий агуулга, биеийн тамирын дасгал хийх хандлагатай байдаг бол эмэгтэйчүүдийн зүүд нь биеийн хөдөлгөөнөөс илүү их татгалзах, үл тоомсорлох, яриа хөөрөө агуулдаг болохыг харуулсан байна. Эмэгтэйчүүд илүү олон дүрийг харуулсан зүүд зүүдлэх хандлагатай байдаг аж. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүийн сонирхолтой холбоотой байх гэж үздэг.
Амьтад ч мөн зүүдэлдэг байх магадлалтай. Тухайлбал унтаж буй нохой сүүлээ даллах, эсвэл унтаж буй муур сарвуугаа үрэхэд зүүдэлж байна гэж боддог. Энэ үнэхээр тийм эсэхийг баттай хэлэхэд хэцүү ч судлаачид ихэнх амьтад, түүний дотор хөхтөн амьтад, шувууд, хэвлээр явагчид болон загсанд нойрны үе шатууд байдаг хэмээн үздэг байна.