Өнөдөр нийгмийн шударга ёсыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн № A/RES/62/10 дугаартай тусгай тогтоолоор энэ өдрийг бий болгожээ.
Нийгмийн шударга ёсыг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь олон улсын хамтын нийгэмлэг ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг бүрэн дүүрэн болгох, зохистой хөдөлмөр эрхлэлт, жендэрийн тэгш байдлыг хангах, нийгмийн сайн сайханд хүрэх, шударга ёсыг бүх нийтэд хүртээмжтэй болгоход оршиж байгаа аж. Жил бүрийн энэ өдрийг улс орнууд үндэснийхээ хэмжээнд янз бүрийг арга хэмжээ явуулан тэмдэглэдэг уламжлалтай билээ.