Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа.

Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа.

Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Э.Содномпилжээ “Парис 2024” зуны 17 дугаар паралимпийн их наадамд оролцох эрхээ авсан бөгөөд паралимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын баг тамирчдын туг баригчаар сонгогдсон байна.

449051532_1074691047471815_3787525187779456752_n-1536x1025

449402266_1026229045541339_3258599116138437464_n-1536x1025

 

Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү