УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.07.05/ анхдугаар хуралдаанаа хийлээ

УИХ-ын Дэд даргаар УИХ-ын гишүүн, Сангийн дэд сайд, ХНХ-ын сайд асан, МСДЭХ-ны тэргүүн Х.Булгантуяаг сонгохыг дэмжлээ. УИХ-ын дэд даргаар сонгогдсон Х.Булгантуяа нь англи, хятад, япон хэлтэй, эдийн засагч мэргэжилтэй. Дэлхийн банкны төслүүдэд төслийн Зөвлөх, төслийн удирдагч, Оюутолгой ХХК-д Төслийн Удирдагч, Бизнес хөгжлийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
 
НАМЗХ Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Сангийн Дэд сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаар ажилласан туршлагатай
 
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга асан, УИХ-ын гишүүн, Хууль зүйн ухааны докторант, Л.Мөнхбаатарыг сонгохыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ.
 
Бүлгийн даргаар сонгогдсон Л.Мөнхбаатарын хувьд 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэл, стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, Улсын ерөнхий байцаагч, 2009- 2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2013-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 2022 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажилласан туршлагатай.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү