Та амьсгалдаг ч, амьсгалж байгаагаа мэдэрдэгггүй, та хоол иддэг ч хоол идэж тамшааж мэдэрч амждаггүй, та ажиллаж байгаа ч ажлаасаа аз жаргал эрч хүчийг авдаггүй, бүх зүйлс утгагүй хоорондоо авцалдаа холбоогүй, баяр хөөр гуниг зовлон бүхий л мэдрэмжийг мэдэрдэггүй мэдэрхийг ч хүсдэггүй, зүгээр л ХООСОН автомат удирдлагатай робот мэт амьдрах мэдрэмжийн тухай ярилцацгаая.
Яг үнэндээ хүний амьдрал гэдэг маш олон өвөрмөц сэтгэл хөдлөлийн цуглуулга бөгөөд эдгээр мэдрэмжүүд бидний хандлага, урам зориг, амьдралын чанар, чадамжтай салшгүй холбоотой байдаг. Хүн өөрийн зүрх сэтгэл, мөн чанар ЭГО буюу ЖИНХЭНЭ БИ гэх зүйлээ амьдралын явцад үнэ цэнэтэй хайртай хүмүүсээ, хайртай дуртай зүйлсээ алдах, шархлах байдлаар өөрийн нэг хэсгээ алдаж зүгээр л хоосон цээж, хоосон мэдрэмжиндээ эзлэгдэж орхидог.
Зарим хүмүүс хоосон зүрх сэтгэлээ хормын таашаалаар дүүргэх гэж хэт их ажиллаж, ямар нэг зүйлд улайрч сатаарч, өдөр шөнөгүй унтаж, архи тамхи хэрэглэх боловч өөрийгөө хайрлаж сэтгэл зүрхээ эмчлэх, эмчлүүлэхээс нааш суурь асуудал нь тавгүйтүүлсээр л байдаг.
Эдгээр бодол, мэдрэмжүүд сэтгэлийн дотоод ертөнцийг эзлэнэ:
-Би өөрийгөө яагаад байгаагаа ойлгохгүй байна.
-Өөрийн бодол мэдрэмжийг илэрхийлж нэг л чаддаггүй.
-Зорилго хүсэл тэмүүллээ алдсан.
-Таны амьдрал утга учиргүй мэт санагддаг.
-Таны толгойд дандаа л сөрөг бодлууд эргэлддэг.
-Хайртай дотны хүмүүсээсээ дандаа л надад яг хайртай юу гэсэн баталгаа хүсдэг.
-Дотор хоосон хөндий мэт санагдах эсвэл вакумжаад байгаа мэт санагдах
Ихэнхи тохиолдол энэ хоосон мэдрэмж нь та өөрийн мэдрэмжээ ойлгох гэж оролдоогүй үл ойшоосон, дарсан, өөрийн сэтгэлийн шарх сэтгэл зүйн асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй зугтаж хав дарахыг оролдсон, өөрийн эмзэг сул талаа үзэн ядаж өөртэйгээ хэт хатуу хандсантай холбоотой хариу урвал байдлаар энэ сэтгэл хөдлөл үүсч байгаа юм.
Эх сурвалж: Сэтгэл засалч М.Далайцэрэн