Сайхан сэтгэлээ илэрхийлэх өдөр

 Сайн санаа сайхан сэтгэлээ илэрхийлэх өдрийг жил бүрийн 2-р сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. АНУ-аас гаралтай яс үндэс, арьс өнгө, үзэл бодлын хамааралгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярт сүүлийн жилүүлэд олон улсын байгууллагууд ихээхэн ач холбогдол өгч эхэлжээ.

Тухайлбал Шинэ Зеланд улсанд есдүгээр сарын 1-нд “Санамсаргүй сайн үйлсийн өдөр” хэмээн тэмдэглэдэг байна. Сайн санаа сайхан сэтгэлээ илэрхийлэх энэ өдөр хувь хүмүүс болон , бүлэг хамт олон, байгууллагууд сайн үйлсийн аян өрнүүлж, бусаддаа ч уриалдаг ажээ.

Мөн сайн дурийн буяны арга хэмжээнүүд өргөн цар хүрээтэй зохион байгуулагддаг байна. Сайхан сэтгэлийн эшлэлээс: " Сайхан сэтгэл бол дүлий хүний сонсож, сохор хүний харж чаддаг хэл юм” /Марк Твен / "Ямар ч сайхан сэтгэлийн үйл хичнээн өчүүхэн ч бай дэмий үрэгддэггүй " /Эзоп/ “Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас.

82380082_249562479804051_3047352177812045824_n

Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар” /Альберт Эйнштейн/. "Сайхан үг, үйлдэл нь маш бага мэт санагдаж болох боловч үр нөлөө нь үнэхээр төгсгөлгүй юм."

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү