Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт эхэллээ. 36 орны 272 тамирчин цугласан тэмцээний эхний өдөр эрэгтэй 2, эмэгтэй 3 жингийн барилдаан болов.
Монголын шигшээ баг тус тэмцээнд 18 тамирчнаа илгээснээс эхний өдөр
- эмэгтэй -57 кг жинд Лхагватогоогийн Энхрийлэн Өмнөд Солонгосын Хух Мимиг ялж алтан медаль
- эрэгтэй -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр Японы Шинсэй Хатториг ялж алтан медаль
- эмэгтэй -52 кг жинд Лхагвасүрэнгийн Сосорбарам Өмнөд Солонгосын Жун Еэринийг ялж хүрэл медаль
- эрэгтэй -60 кг жинд Бямбажавын Цогт-Очир Казахстаны Нурканат Серикбаевыг ялж хүрэл медаль
- эмэгтэй -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү Өмнөд Солонгосын Ли Хикёнгийг ялж алтан медаль
-52 кг жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Бишрэлтийн Хорлоодой Азийн аварга болсон бол -57 кг жинд М.Ичинхорлоо хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байр эзэлсэн юм.
Зургийн эх сурвалж: Монголын Жүдо Бөхийн Холбоо