Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа

"Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 2024 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Сургалтад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн нийт 40 албан хаагчийг хамруулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олны хүчийг дайчлах SASA! аргачлал, ялангуяа SASA!-гийн "Эхлэл", "Ухамсар" үе шатуудын талаар ойлголт, мэдлэг олгосон юм.
 
439959475_823583499816938_1811527643280471539_n
 
Эдгээр сургагч багшаар суралцсан хүмүүс өөрсдийн байгууллагатаа тухайн сурч мэдсэн зүйлсээ зааж, сургах юм байна.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү