“TOURISM WEEK” - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 880 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦСОН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧУУЛГАН” ЭХЭЛЖ БАЙНА

Аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд, салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодорхойлох зорилгоор 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулж байна.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МОНГОЛ УЛСАД 115,828 ЖУУЛЧИН ИРЖЭЭ
Энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд салбарын цаашдын зорилго, салбар дундын уялдааг бататгахад 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулж байна.
 
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо “Нийтийн эрх зүйн хуулийн этгээд”-рүү Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх эрх шилжүүлэхтэй холбогдуулан байгуулж буй санамж бичиг, “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим” “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ” нар хамтран ажиллах санамж бичигт Талууд гарын үсэг зурах юм.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү