ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭНД 100 ЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ ТУХАЙ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ЯМАР Ч ХУУЛЬД БАЙХГҮЙ БОЛЛОО.

Ийнхүү 100 мянган иргэдийн санаачилга хууль болон батлагдсан анхны тохиолдол боллоо. Монгол Улсын иргэн Нямжавын Номун-Эрдэнэ Швед улсад байдаг хэдий ч иргэний хувиар D-ӨРГӨДӨЛ цахим системд"ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭН 100 ЖИЛЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХИЙГ ЦУЦЛАХ" тухай өргөдөл үүсгэсэн нь 100,000 иргэний дэмжлэг авч өргөн баригдаж, өнөөдөр хууль болон батлагдлаа. Жирийн иргэн хэн ч бай нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар ийнхүү хуулийн төсөл санаачлан батлуулах боломжтой юм.
Монгол Улсын Их Хурлын дэвшүүлсэн иргэдийн оролцоотой Цахим парламент болох зорилт биеллээ олсоор байна. Улс орныхоо эрх ашгийн төлөө санаа зовнин, сэтгэлээ чилээж гарын үсэг зурсан 100 мянган иргэддээ баярлалаа. Тус хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан иргэн Н.Номун-Эрдэнэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлэн D-Parliament батламжийг гардуулан өглөө.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү