Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь зохих хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийтийн зүгээс эргэлзэж байгаа бөгөөд Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна.
Улсын Их Хурлаас хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээ авах, тус үйл ажиллагааг явуулах Хянан шалгах түр хороог байгуулахаар боллоо.