Словений Блад хотод болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээнд 31 орон оролцсоноос 10 настай М.Цэнгүүн охин 50м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртжээ.
Тэмцээн +5 хэмтэй нуурын усанд болсон байна. М.Цэлмүүн нь Улсдаа усанд сэлэлтийн дэлхийн аваргын анхны алтан медалийг авчирч буй түүхэн үйл явдлын эзэн боллоо.