Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Өвөр хөндий” гэдэг газар өнөөдөр буюу 04 дүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймэр гарсан дуудлагаар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан, Дарьганга сумдын ЗДТГ-ын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Мөн Сүхбаатар аймгийн Асгат сумын Их уул багийн “Ухаа толгой” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 125 км, сумын төвөөс урд зүгт 80 км-т хээрийн түймэр гарсан дуудлага мөн өдрийн 17:25 цагт ирсэн.
Дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Асгат сумын ЗДТГ-ын албан хаагчид ажиллаж байна. Салхины хурд баруун хойноос 8-10м/с, зарим үед 13м/с байна.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар