Өнөөдөр 4-р сарын 1 түүхийн хуудаснаа...

Олон улсын инээдмийн өдөр, Исламын бүгд найрамдах Иран улсын өдөр,Танзани улсад Мод тарих өдөр, Тайланд улсын Төрийн албаны өдөр, Киприйн үндэсний өдөр тус тус тохиож байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

  • 286 - Ромын эзэн хаан Диоклетиан жанжин Максимианыг эзэнт гүрний хамтран захирагчаар томилж, Ромын эзэнт гүрний өрнө хэсгийг захируулахаар болжээ.
  • 325 - Дорнод Жин гүрний хаан ширээнд 4 настай угсаа залгамжлах хунтайж Жин Ченгди суув.
  • 527 - Дорнод Вей улсын эзэн хаан Шиамингийн охин Ху гүнж хаан ширээнд сууснаар Хятадын хаан ширээнд суусны анхны эмэгтэй болжээ.
  • 1340 - Данийн Холштайн-Рендсбургийн гүн III Герхардыг унтлагын өрөөнд нь Ниелс Эббесен гэгч хороов.
  • 1545 - Испанийн эзэнт гүрний колони болох Боливи улсын Потоси орчмоос их хэмжээний мөнгөний илрэц олджээ.
  • 1572 - Голландын 17 муж нэгдэн Бүгд найрамдах Голланд улс байгуулахаар болов.
  • 1625 - Голланд-Португалийн дайн үеэр Португал болон Испанийн хамтарсан 52 усан онгоц Голландын мэдэлд байх Бахиа арлыг захирахаар болжээ. Бахиа нь одоогийн Бразилийн нутаг юм.
  • 1826 - Америкийн зохион бүтээгч Самуэль Мори "Уурын хөдөлгүүр"-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.
  • 1833 - Мексик улс Техасыг мэдэлдээ авахаар хуулийн төсөл боловсруулж эхлэв.
  • 1854 - Алдарт зохиолч Чарльз Дикенсийн "Бэрх цаг үе" зохиол "Хаусхолд Уордс" сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Филип Шериданаар удирдуулсан Холбоотны цэргүүд Жорж Пикеттээр удирдуулсан эх газрын армийг илт давуугаар буулган авав.
  • 1867 - Сингапур арал Британийн колони болжээ.
  • 1873 - Усан онгоц үйлдвэрлэгч "Уайт Стар Лайн" компанийн "Атлантик" хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.
  • 1891 - Дэлхийн бохьны зах зээлд тэргүүлэгч "Вригли" компани АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод байгуулагджээ.
  • 1918 - Их Британийн тэнгисийн цэргийн нисэх хүчний салбар байгуулагджээ.
  • 1924 - Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Адольф Гитлерт таван жилийн ял оноон шоронд хорив. Гэвч тэрээр ердөө найман сар хоригдоод суллагдсан юм.
    • Канадын нисэх хүчин байгуулагджээ.
  • 1933 - Германы Нацист намын тушаалаар Герман улсад үйл ажиллагаа эрхэлдэг еврей эзэнтэй бүх бизнесийн байгууллагуудыг хааж, орлогыг нь хураахаар болов.
  • 1935 - Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.
  • 1939 - Испанийн иргэний дайн: Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгсөнийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэв.
  • 1941 - Румынь болон ЗХУ-ын хилийн Фантана Альба хотод ЗХУ-ын арми гал нээж улмаар 2,000 гаруй энгийн иргэн амь насаа алджээ.
    • Ирак улсад төрийн эргэлт болж улмаар Абд аль-Ллагийн засаглалыг түлхэн унагаж, Рашид Али аль-Гайлани ерөнхий сайд болов.
  • 1944 - Байр зүйн алдааны улмаас Америкийн нисэх хүчний онгоц Швейцарийн Шаффхаусен хотыг бөмбөгджээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Японы Окинава аралд АНУ-ын аравдугаар арми Японы 32-р армийн эсрэг тулалдав.
  • 1947 - Шинэ Зеландын тэнгисийн цэрэг албан ёсоор байгуулагджээ.
  • 1948 - Германы коммунист байгууллагууд тус улсад барууныхан хяналтаа тогтоохгүй байхыг шаардав.
    • Фараогын арал Даниас тусгаар тогтножээ.
  • 1949 - Хятадын иргэний дайн: Нийслэл Бээжин хотноо Хятадын коммунист нам, Үндэсний үзэлтнүүдийн намтай энхийн гэрээ хийх гэж оролдсон ч амжилтад хүрсэнгүй.
  • 1954 - АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэрын зарлигаар Колорадо мужид АНУ-ын нисэх хүчний академи байгуулагдав.
  • 1955 - Их Британийн зуучлалаар Киприйг Гректэй нэгтгэх энхний хэлэлцээ эхэлжээ.
  • 1960 - ТИРОС-1 хиймэл дагуул сансар огторгуйн зургийг анх удаагаа телевизээр нэвтрүүлэв.
  • 1970 - АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчилах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
  • 1971 - Бангладешийг чөлөөлөх дайн: Бангладешийн Кераниганж Упазилад Пакистаны арми халдлага үйлдэж 1,000 энгийн иргэн амиа алджээ.
  • 1976 - Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Уейн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.
  • 1978 - Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.
  • 1989 - Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцэлтэй учирчээ.
  • 1999 - Канадын баруун хойд хэсэгт Нунавут нь бие даасан муж улс болж, холбооны системд нэгдэв.
  • 2001 - АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх хүчний EP-3E онгоц, Хятадын ардын чөлөөлөх армийн Шенян J-8 онгоцтой мөргөлдсөний улмаас Хятадын Хайнан аралд ослын буулт хийжээ.
  • 2004 - Технологийн алдарт Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.
  • 2011 - Афганистаны Мазар и-Шариф хотод НҮБ-ын гадаа Коран судрыг шатаасан үйлдлийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 13 хүн амиа алджээ. Амиа алдагсдын найм нь гадны иргэн байсан юм.
  • 2016 - Нагорно-Карабах мужид мөргөлдөөн болов. Түүхэнд үүнийг дөрвөн өдрийн дайн гэж тэмдэглэжээ.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү