Шинийн хоёрны шидэт сар  

ШИНИЙН ХОЁРНЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ УЧИР ДАЛЛАГА АВДАГ БАЙНА.

Өнөөдөр ХVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр. Энэ өдөр шөнө сар гарахыг иргэд бэлэгшээн хүлээдэг. Учир нь шинийн хоёрны шөнө гарах сарыг олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явна хэмээн өвөг дээдэс бэлэгшээдэг ажээ.

Тиймээс хормын дотор гараад өнгөрдөг хавирган сарыг олж харвал заавал хүслээ шивнэдэг гэдэг. Гэхдээ ингэж шивнэх нь тодорхой зан үйл, хэлдэг үгтэй аж. Жишээ нь, түрийвчээ барьж даллахдаа “Сар чи улам үзэсгэлэнтэй болог, харин хэтэвч минь улам их мөнгөтэй болог” гэх мэтээр шившдэг байна.

Шинэ сарыг мөнгө дуудахад хэрхэн ашиглах, сарны тэмдэглэл хийх, аяга усаар шившлэг хийх, шинэ сарыг хайр сэтгэлийн туслахаа болгох гэх мэт янз бүрийн аргууд байдаг юм байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү