Adele Laurie Blue Adkins 1988 оны 5-р сард Англи улсын Тоттенхамд төрсөн

Adele Laurie Blue Adkins 1988 оны 5-р сард Англи улсын Тоттенхамд төржээ.

Тэр бага байхдаа дуулахаас илүү ихэнх цагаа ном уншиж өнгөрүүлдэг байв. Тэрээр 16 настай байхдаа анхны бүтээл болох “Hometown Glory” сингл дуугаа гаргасан байна.

21 насандаа гаргасан “21” цомог нь “Грэмми” шагнал гардуулах ёслолоос 6 нэр төрөлд шагнал хүртэж жинхэнэ дуулиан тарьсан юм. Тэрээр: “Шилдэг цомог”, “Шилдэг поп дуучин”, “Шилдэг дуу бичлэгийн шагнал”, “Шилдэг дуу”, “Rolling in the deep” дуугаараа “Шилдэг видео”, “Someone like you” дуугаараа “Шилдэг поп дуу” зэрэг шагналуудыг нэгэн үдшийн дотор л хүртсэн юм.

Английн ерөнхий сайд асан Гордон Браунаас талархлын үгтэй ил захидал хүлээн авч байжээ. Ерөнхий сайд түүнийг “Эдийн засаг улс төрийн хямралтай энэ хэцүү цагт ард түмний сэтгэлд сайхан дуугаараа оч бадрааж байгаад тань баярлалаа. Та бол хонгилын үзүүрт цэлсхийн асаж буй тод гэрэл юм шүү” хэмээн байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү