Польшийн Якушиц хотод болсон Европын биатлоны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин алтан медаль хүртсэн нь ихээхэн шуугиан тарилаа гэж спортын мэдээлэл дамжуулдаг хэвлэлүүд мэдээлжээ.
Монгол Улсыг төлөөлөн оролцсон 21 настай Энхбатын Энхсайхан 44 минут 34,8 секундын хугацаанд 15 км замыг туулж, буудлага дээр нэг ч алдалгүй барианд орсон байна. Ингэснээр биатлоны түүхэнд анх удаа Монголын тамирчин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ гэж Sportbox мэдээлжээ.