МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН 95 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

 
Аливаа үндэстний уран зохиол ард түмний оюуны соёлын өв сан, баялаг, урлагийн бүх төрлийн тулгуур үндэс, улс орны тусгаар тогтнолын баталгаа, нийгмийн түүхэн хөгжлийн тусгал, монгол үндэстний сэтгэлгээ тунгалаг байх оюун санааны суурь үндэс мөн.
МАХН-ын VII их хурал 1929 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдаж “Шинэ хувьсгалын утга бүхий зохиолч нарын бүлгэмийг байгуулах, тэднийг сайшаан хөхиүлэн хөгжүүлэхээс гадна хэвлэн гаргасан дэвтрүүдийн үнийг хямд болговол зохино” зэрэг уран зохиолд хамаатай тогтоол гаргажээ. Хурлаар Хувьсгалын уран зохиолын бүлгэмийг байгуулж, удирдах зөвлөлийн тэргүүлэгчдэд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, М.Дугаржав, Б.Ринчен нарыг сонгож, Ц.Дамдинсүрэнгийн бичсэн гишүүн элсүүлэх болзол, гишүүн, зохиолчийн эрх, үүргийг тусгасан бүлгэмийн дүрмийн төслийг хэлэлцэн баталсан түүхэн өдөр юм.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү