Дэлхийн хамгийн анхны метро нээгдсэн өдөр тохиож байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
- 236 – Фабиан пап Ромын шашны тэргүүний суудалд сууж, 12 дахь пап лам болов.
- 1475 – Молдавын III Степаны арми Васлуйн тулаанд Оттоманы эзэнт гүрний армийг ялав.
- 1776 – Америкийн улстөр судлаач, онолч Томас Пэйн "Нийтлэг мэдрэмж" бүтээлээ хэвлүүлэв.
- 1863 – Дэлхийн хамгийн хөгшин метро гэгдэх Лондон хотын метроны Паддингтон болон Фаррингтоныг холбосон шугам нээгджээ.
- 1870 – Алдарт бизнесмэн Жон Д.Рокэфеллер "Стандарт Ойл" компанийг үүсгэн байгуулжээ.
- 1916 – Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын эзэнт гүрний арми Оттоманы эзэнт гүрний армийг буулган авав.
- 1920 – Версалийн гэрээбайгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав.
- 1927 – Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.
- 1941 – Дэлхийн хоёрдугаар дайн: Грекийнарми Клейзурыг эзлэн авсан.
- 1946 – НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.
- 1966 – Ташкентын тунхагаар Энэтхэг-Пакистаны тал энхийн гэрээнд гарын үсэг зурж, Энэтхэг-Пакистаны хооронд жил гаруй үргэлжилсэн дайн өндөрлөжээ.
- 1984 – АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.
- 1990 – Уорнерийн харилцаа холбооны компани, Тайм компаниуд нэгдэж, Тайм Уорнер компани байгуулагдав.
- 2007 – Гвиней улсад бүх нийтийн ажил хаялт зарласны дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Лансана Конте үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.