Словенийн соёлын өдөр

Өнөөдөр Словенийн соёлын өдөр буюу Прешерны үндэсний баярын өдөр юм. Энэхүү өдөр Словенид бүх нийтээрээ амарч өргөн хүрээтэй тэмдэглэдэг байна.

Словений алдарт яруу найрагч, романизмын сод төлөөлөгч бөгөөд Словенийн уран зохиолын хэлийг үндэслэгч Франце Прешерны /1800-1849/ нас барсан өдрийг сонгон энэ өдрийг бий болгохоор 1944 онд шийдвэрлэжээ.

147520361_2345331472268617_2911465008632989556_n

148426793_758426534805338_3090931370392795453_n

Түүний "Здравица" шүлгэнд ая оруулан өдгөө Словенийн Төрийн дуулал болгосон байна. Словен Улс Төв Европын өмнөд хэсэгт, баруун талаараа Итали, зүүн болон өмнө талаараа Хорват, зүүн хойд талаараа Унгар, хойд талаараа Австри улсуудтай хиллэн орших улс юм. Баруун урд талд нь Адриатын тэнгис байдаг. Нийслэл нь Люблян юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү