БНСУ-ын визэнд 2023 онд орсон өөрчлөлт

БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү  2023 онд танилцуулсан билээ.
 
Мульт виз олгох хүрээг нэмэхдээ:
-БНСУ-д коллежоос дээш хөтөлбөр дүүргэсэн, мөн бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн бол,
-Богино хугацааны аялалын С-3 ангилалын визний хүчинтэй хугацаа өмнө нь оршин суух хугацаа 90 хоног, визний хүчинтэй хугацаа 1 жил байсан бол 3 жил болгон өөрчилжээ.
-Эхнэр,нөхөр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь БНСУ-д урт хугацаагаар амьдарч байгаа / 1 жилээс дээш хугацаагаар/ иргэн,
-Эдийн Засгийн хамтын ажиллагаа,хөгжлийн байгууллага/OECD/-ийн гишүүн 38 орнуудад ( Австрали, Австри, Герман, Япон, Англи, Америк...) зорчих визтэй,тус орнуудад зорчиж байсан иргэнд тус тус мульт виз олгоно гэх заалтыг нэмсэн юм байна.
Визний материал авдаг төвүүдээ шинэчлээд, Консулын албаныхаа орон тоог нэмж байгаа гэнэ.
Ер нь чирэгдэл багатай болгох тал дээр манай ГХЯ зохих шаардлагаа тавиад Солонгосын тал ч нааштай шийдээд явж байгаа юм байна.
Гол нь Монгол иргэдийг хууль зөрчилгүй зорчихыг сануулсан байна.
1 жил байсан тус визыг 3 жил болгож, хэрэв иргэд хууль зөрчсөн тохиолдол гаргахгүй бол 5 жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой талаар мэдэгдсэн гэнэ.
Уг журам албан ёсоор 11 дүгээр сарын 20-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү