ПҮРЭВСҮРЭНГИЙН БАТТӨРИЙГ СОЁЛЫН ДЭД САЙДААР ТОМИЛЛОО

ЗАСГИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ПҮРЭВСҮРЭНГИЙН БАТТӨРИЙГ СОЁЛЫН ДЭД САЙДААР ТОМИЛЛОО
 
П.Баттөр нь 1976 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1994 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургууль, 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2019 онд МУИС-ийн ХЗДС-ийг магистр зэрэгтэй төгссөн.
1999-2000 онд Хууль зүйн “Сувд” товчоонд дадлагажигч, 2000-2006 онд “Космо трейд” ХХК-д хуулийн зөвлөх,
2006-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, 2009-2010 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссд референт,
2010-2011 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын ажлын албанд ажилтан,
2011-2012 онд “Эскон” ХХК-д хуулийн зөвлөх,
2012-2022 онд “Медиа Холдинг” ХХК-д захирал, ТВ9 телевизийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
2022 онд Нийслэлийн Засаг даргын орлогч,
2022 оны 10 сараас Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажилласан.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү