Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгах ажил эхэллээ.
Хотын захирагч өнгөрсөн оны 11-р сарын 3-ны өдөр тухайн байршилд ажиллаж, барилгыг буулгаж шинээр барих уу эсвэл ногоон байгууламж барих уу гэдэг талаар уулзалт хийсэн.
Ингээд иргэдээс нээлттэй санал асуулга авч, иргэдийн дийлэнх нь ногоон байгууламж байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж байгуулна.