Хоёрдугаар сарын 6-ны өдөр Гэгээн Амандад хүндэтгэл үзүүлэх олон улсын барменуудын мэргэжлийн баярын өдөр юм. Ариун Аманда нь бүх шар айраг болон дарс үйлдвэрлэгчдийг албан ёсоор ивээн тэтгэж байсан бөгөөд тэрээр Франц, Герман, Фландрийн сайн мэдээ дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж, дарс үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн аж.
Бармений мэргэжил Америкт "алтны халуурал" -ын үеэр үүссэн ажээ. Энэ үеэс бүх зүйлийг суурин газрын жижиглэн худалдааны цэгүүдээр зарж борлуулдаг болов. Худалдаа наймааны эзэд нь эргэлтээ нэмэгдүүлэхийн тулд энд согтууруулах ундаа худалдаалж санал болгодог байв.
Дараа нь дэлгүүрийг "Дэлгүүр хэсэх газар" болон "Амрах газар" хэмээн тусгаарласан хаалт хашаа барьснаар баар бий болжээ. Үүний зэрэгцээ анхны барменууд ч гарч ирэв. Европт бармений мэргэжил 19-р зууны эхний хагаст бий болсон түүхтэй.
1862 онд Барменуудын гарын авлага хэвлэгдэн гарсан бөгөөд үүнд ундаа, коктейлийн жор, мэргэжлийн наймаачдын кодын тухай мэдээллийг багтаасан анхны ном болжээ.