ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 47 ДАХЬ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

“Монгол ур чадвар 2023” тэмцээн мужаан, сантехник, цахилгаан, график дизайн, гагнуур, CNC токарь, өрөг угсрагч, тогооч мэргэжлээр зохион байгуулагдаж үндэсний ялагчдаа тодрууллаа.
“Монгол ур чадвар тэмцээн” нь мэргэжлийн боловсрол сургалтын салбарын суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн бахархлыг бий болгох зорилготой.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн Боловсрол сургалт түншлэл ТББ болон мэргэжлийн Холбоодууд хамтран 2013 оноос тогтмол зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээний эхний шат 2023 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж нийт 138 суралцагч ур чадвараараа өрсөлдсөн юм. Хоёрдугаар шат 10-р сарын 2-3-ны өдрүүдэд болж мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 17 байгууллагын 41 суралцагч шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ авсан. Энэ жилээс график дизайнч мэргэжлээр үндэсний ялагч тодруулахаар нэмсэн нь онцлогтой байв. Мөн мэргэжил тус бүр дээр эксперт багш нарыг шинээр шалгарууллаа. Сүүлийн шатны тэмцээнийг 12-р сарын 13-15-ний өдрүүдэд зохион байгуулав.
“МОНГОЛ УР ЧАДВАР 2023” ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРАХАД:

                                                                                         </div>
                                            <div class=
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү