Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болохгүй

Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа. Уг хам шинж нь хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь түүнийг хүчтэй сэгсэнснээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ.
Яагаад уг гэмтэл үүсдэг вэ?
Бага насны, ялангуяа 5-с доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Учир нь Нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ.
 
Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Тархины усжилт хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой байдаг гэж эмч нар үздэг.
 
Үр дагавар:
Тархинд цус харвах, Нүдний торлог бүрхэвчинд цус харвах, Нунасны гэмтэл/ саажилт, Татаж унадаг болох, Сохрох, Ясны бэртэл, Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох магадлалтай.
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү