Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 11-39 дэх жилдээ ажиллаж буй 13 албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг гардууллаа.