Олон улсын уулсын өдөр

2003 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-ны өдрийг “Олон улсын уулсын өдөр” болгон тэмдэглэн иржээ. 2003 оны нэгдүгээр  сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  57-р чуулганы шийдвэрээр Уулархаг нутгийн хөгжлийн асуудалд анхаарал хандуулж, хүн амд нь туслах үүднээс  энэхүү Олон улсын уулсын өдрийг (International Mountain Day) бий болгожээ.           

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уулын бүсэд амьдарч буй дэлхийн хүн амын 15-20%-ийг бүрдүүлж буй "уулын хүмүүс"-ийн ёс заншил, соёлын өвийг хамгаалах тал дээр анхаарал хандуулж энэ тухай ойлголтыг нэмэгдүүлэх, мөн уул бол дэлхийн бөмбөрцөгийн ихээхэн чухал үүрэг бүхий газар нутаг хэмээн олон нийтэд таниулах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэдэг болжээ. Үүнээс хойш жил бүр энэхүү өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэж ирсээр байна.

130714934_182984820134503_4360101004614108800_n

Уул нурууд нь дэлхийн хуурай газрын дөрөвний нэгийг эзэлдэг бөгөөд манай дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй. Уулс нь дэлхийн хүн амын 13 хувийн гэр орон болдог байна.  Уулс нь дэлхийн цэнгэг ус ба ургамал амьтдын  гол эх булаг юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү